Төсөл, хөтөлбөр
Төслийн зээлийн нөхцөл:
Зээл хүсэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:
Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийсллийн хөтөлбөр
Манай хоршоо нь зөвхөн гишүүдийнхээ хувь хөрөнгө, хадгаламжинд суурилан ажилладаг байсан бол 2015 оноос “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэгч болсон нь үйл ажиллагаагаа төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагаагаар эрчимтэй өргөжин тэлэх үндсийг тавилаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг 4 дахь жилдээ Баянгол дүүргийн 11,15,16, 17,18,19,23-р хороонд хэрэгжүүлж, одоогийн байдлаар 279 иргэнд нийт 1,340.5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна.
- Төслийн зорилго
Бичил бизнес эрхэлдэг болон эрхлэх хүсэлтэй нийслэлийн иргэдийг дэмжиж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд оршино.
- Төслийн үндэслэл
Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны судалгаанаас үзэхэд 2013 оны байдлаар Нийслэл Улаанбаатар хотод 1,267.0 мянган хүн байнга оршин сууж байгаа нь 2012 оныхоос 40 мянгаар буюу 3.3 хувиар өсөн нэмэгдсэн байна.
Улаанбаатар хотод хөдөлмөрийн насны 845.5 мянган хүн амаас эдийн засгийн идэвхитэй нь 447.3 мянга, үүнээс ажиллагсад 426.7 мянга, ажилгүй иргэд 20.6 мянга байна. Харин эдийн засгийн идэвхгүй хүн ам 398.2 мянга, ажиллах хүчний оролцооны түвшин 52.9 хувь болж 2012 оныхоос 0.6 пунктээр буурчээ.
Нийслэлийн Хөдөлмөрийн газраас гэр хорооллын иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бичил бизнес эрхлэх боломж нөхцөл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоор 2013 оны 11 сард 6 дүүргийн гэр хорооллын хүн ам ихтэй 30 хорооны 30 хэсэгт явуулсан судалгаагаар нийт оролцсон өрхийн 87 хувь нь бичил зээлд хамрагдах сонирхолтой байв.
Дээрх судалгаанаас дүгнэхэд эдийн засгийн идэвхигүй хүн амыг идэвхижүүлэх, албан бус салбарт хөдөлмөр эрхлэдэг иргэдийг албан салбарт шилжүүлэх бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажиллах хүчний оролцооны түвшинг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Иргэдийн бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах Нийслэлийн 2014 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ажиллах хүчний оролцооны түвшинг 60 хувьд хүргэх, эдийн засгийн үйл ажиллагааны албан бус салбарт хөдөлмөр эрхлэдэг иргэдийг албан салбарт шилжүүлэх шаардлага нь энэхүү хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх үндэслэл болж байна.
- Хөтөлбөрийн хамрах хүрээ:
Хөтөлбөрт бичил бизнес эрхлэдэг болон бизнес эрхлэн амьжиргаагаа дээшлүүлэх хүсэл, эрмэлзэлтэй БГД-ийн 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хорооны иргэд хамрагдах боломжтой.
Дэлгэрэнгүйг дараах хаягаас аваарай: https://sites.google.com/view/cumongol