“КРЕДИТ ЮНИОН МОНГОЛ” ХЗХ-НЫ ГИШҮҮДИЙН СОНОРТ
2019 оны 03 сарын 24-ны өдрийн Ням гаригт 10:00 цагт Бүх Гишүүдийн Ээлжит хурлын арга хэмжээ “Амури” зочид буудалд болно. Хуралдаа идэвхтэй оролцоорой.
Хурлаар ТЗ болон ХЗ-ын гишүүний ээлжит сонгууль явагдах ба доорх шаардлагыг хангасан гишүүд нэрээ дэвшүүлнэ үү.
Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага:
– Банк, санхүү, хуулийн мэргэжилтэй, орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг туршлагатай.
– Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхгүй
– Ял шийтгэлгүй
– Тухайн сонгуульт ажлыг хашихад харшлах зүйлгүй
– Хоршооны үзэл баримтлал, үндсэн зарчмыг ойлгосон, цаг зав гарган ажиллах бололцоотой
– Сүүлийн гурван жилийн хугацаанд санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаад дампуурсан хуулийн этгээдийн удирдлагад ажиллаагүй.
– Бодлогын болон стратегийн баримт бичиг боловсруулах чадвартай
– И-мэйл болон бусад олон нийтийн харилцааны хэрэгслээр харилцах чадвартай
Нэр дэвшигчид материалаа 2019 оны 03-р сарын 18-ны 18:00 цаг хүртэл хоршооны байранд ирүүлнэ үү.
Үүнд:
-Нэр дэвших хүсэлт /Гараар бичсэн/
-Анкет/ вэб болон fbook хуудаснаас авах/
-Боловсролыг нотлох баримт бичгийн хуулбар
Жич: Хүндэтгэж үзэх шалтгаантайгаар хуралд оролцож чадахгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж болох ба итгэмжлэл хийж өгнө. Эсвэл 2019 оны 03-р сарын 21 болон 22 нд хоршоон дээр өөрийн биеээр ирж урьдчилан саналаа өгч болно.
Итгэмжлэлийн маягт болон Нэр дэвшигчийн Anket (1) -ыг татаж авна уу.
Бүх Гишүүдийн Хурал зохион байгуулах комисс
Сонгуулийн хороо
Хаяг: БГД 18-р хороо 32а байр
cumongolia@gmail.com
www.cumongolia.mn
Утас: 300887