Түгээмэл асуулт
Зээлийн эргэн төлөлтийн тухай
Зээлийн эргэн төлөлтөө ямар дансаар хийх вэ?
Банк Данс Хаан банк 5082058233 Голомт банк 1801143014 Худалдаа хөгжлийн банк 475010833 Хас банк 5001329079 Төлбөрийг ямар хэлбэрээр хийх боломжтой вэ?
- Интернет банкаар
- Мобайл банкаар
- Хоршооны оффис дээр ирэх
Зээлийн нөхцлийн тухай
Зээлийн ерөнхий нөхцөл юу вэ?
- Манай хоршоо нь хэрэглээний, шуурхай, бизнесийн, хөрөнгө оруулалтын, шугамын гэсэн төрлийн …. зээл олгодог. Зээлүүд ерөнхийдөө ,,,,,, %-ийн хүүтэй, ,,,, сарын хугацаатайгаар олгогддог. Дэлгэрэнгүй мэдээллийг бүтээгдэхүүн цэснээс үзнэ үү?
Давтан зээл авсан тохиолдолд хүүгийн хөнгөлөлт эдлэх үү?
- Манай хоршооноос авч байсан зээлийн түүхээс хамааран хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Зээлтэй хүн давхар зээл авч болох уу?
- Болно. Гэхдээ таны орлогын эх үүсвэр давхар зээлийн эргэн төлөлтийг хийх боломжтой байх ёстой.
Зээлийн өдөрт нь багтааж олгох уу? /зээлийн судалгааны хугацаа/
- Бичиг баримт бүрэн бүрдсэн, ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд зээлийн төрлөөс хамааран өдөрт нь олгох боломжтой.
Эд хөрөнгийн даатгалд заавал хамрагдах уу?
- Тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэй зээл олгох тохиодолд жолоочийн хариуцлагын болон тэврийн хэрэгслийн даатгал заавал хийлгэнэ.
НДШ заавал төлдөг байх шаардлагатай юу?
- Таны орлого дансны хуулгаар баталгаажсан тохиодолд шаардлагагүй.
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж болох уу?
- Болно. Гэхдээ үндсэн төлбөрөөс чөлөөлөгдсөн хугацааны зээлийн хүүг заавал төлнө.
Зээлээ хугацаанаас нь өмнө төлж болох уу? Ингэсэн тохиолдолд эргэн төлөлтийн хуваарьт бичигдсэн дүнгээр хүү тооцох уу?
- Болно. Хүүг зээлийн үлдэгдлээс тооцно.
Барьцаа хөрөнгийн тухай
Барьцаа хөрөнгийн үндсэн шаардлага юу вэ?
Барьцаа хөрөнгө нь эрх зүйн ямар нэгэн зөрчилгүй, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж аваагүй байх шаардлагатай.
Зээлийн барьцаанд юу тавьж болох вэ?
- Зээлийн бүтээгдэхүүний төрлөөс хамааран орон сууц, хашаа байшин, газар, тээврийн хэрэгсэл барьцаална. Бүтээгдэхүүн цэснээс дэлгэрэнгүйг үзнэ үү.
Барьцаа хөрөнгийн үнэлгээ?
- Шуурхай зээлийн хувьд тээврийн хэрэгсэл, орон сууц, хашаа байшин газрын зах зээлийн үнэлгээний 50%, бусад зээлийн хувьд үл хөдлөх хөрөнгийн 70%, тээврийн хэрэгслийн 50%-д /хувийг эргэж харах-энэ ардынх, ИНВЕСКОР-60,70,60/ хүртэл тооцож зээл олгоно.
Хашаа байшин барьцаалж зээл олгох уу?
- Хашаа байшин дангаараа барьцаа болохгүй. Газрын хамт барьцаалах боломжтой.
Машинаа унаад зээл авч болох уу?
- Барьцаалагдсан тээврийн хэрэгсэл нь Хоршооны нэр дээр шилжиж, жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгал хийгдсэн тохиолдолд машинаа унаад зээл авч болно.
Зээлээ хугацаандаа төлөх боломжгүй болсон тохиолдолд гэрээгээ сунгаж болох уу?
- Болно. Ингэхдээ та хоршоон дээр өөрийн биеэр ирж, хүсэлтээ бичгээр гаргана.