Эхний 2 үсгийг сонгон арын тоог оруулна уу.

Best blood pressure medication for erectile dysfunction involves careful evaluation by healthcare professionals. Different antihypertensives may affect erectile function differently. For in-depth information, visit http://www.biennaledipisa.com/febbre-chikungunya-chikv-e-innovazioni-mediche Tailoring treatment is crucial for optimal outcomes.

Цахим үнэмлэхний хаягаа оруулна уу.

Төсөл, хөтөлбөр

Төслийн зээлийн нөхцөл:

  • Баянгол дүүрэг
  • 11/ 15/ 16/ 17/ 18/ 19/ 23 хороо
  • 5 сая ₮ хүртэл
  • 1.2%/сарын хүү
  • 24 сар хүртэл

Зээл хүсэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Зээлийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүйг тодорхойлсон баримт (НШГА-аас авах 100 айлын JOBI-ийн ар талын ШШГА-ны байр)
  • Зээл хүссэн өргөдөл (хоршооны маягт)
  • Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан тодорхойлолт (дүүргийн халамжийн хэлтэсээс авна.)
  • Цахилгаан/ дулаан/ ус/ СӨХ/ хог гэх мэт ашиглалтын төлбөрийг төлсөн сүүлийн 3 сарын баримт
  • Эрхлэх бизнесийн төсөл (төсөлгүй бол хоршооны маягтыг бөглөх/ дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийн хэлтэсээс төслийн загвар авч болно)
  • Хорооны Иргэд нийтийн хурал болон Засаг даргаас төслийг дэмжсэн тодорхойлолт (ИНХ-ын дарга болон Засаг даргын гарын үсэгтэй тодорхойлолт/Загварын дагуу)
  • Зээлийн барьцаанд тавих хөрөнгийн гэрчилгээ (эх хувь)
  • Зээлийн барьцаанд тавих хөрөнгийн лавлагаа (ТҮК машин болон УБЕГ-аас)
  • Гэр бүлийн байдал-гэрлэлтийн баталгаа
  • Гэр бүлийн хүний иргэний үнэмлэхний хуулбар
  • Өрхийн тогтмол орлогыг тодорхойлох баримтууд/Тэтгэвэрийн дэвтэр/Цалингийн тодорхойлолт/НД-ын дэвтэр/Бизнес хийдэг бол хар дэвтэр болон санхүүгийн тайлан/

Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийсллийн хөтөлбөр

Манай хоршоо нь зөвхөн гишүүдийнхээ хувь хөрөнгө, хадгаламжинд суурилан ажилладаг байсан бол 2015 оноос “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэгч болсон нь үйл ажиллагаагаа төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагаагаар эрчимтэй өргөжин тэлэх үндсийг тавилаа.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг 4 дахь жилдээ Баянгол дүүргийн 11,15,16, 17,18,19,23-р хороонд хэрэгжүүлж, одоогийн байдлаар 279 иргэнд нийт 1,340.5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна.

  • Төслийн зорилго

Бичил бизнес эрхэлдэг болон эрхлэх хүсэлтэй нийслэлийн иргэдийг дэмжиж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд оршино.

  • Төслийн үндэслэл

Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны судалгаанаас үзэхэд 2013 оны байдлаар Нийслэл Улаанбаатар хотод 1,267.0 мянган хүн байнга оршин сууж байгаа нь 2012 оныхоос 40 мянгаар буюу 3.3 хувиар өсөн нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод хөдөлмөрийн насны 845.5 мянган хүн амаас эдийн засгийн идэвхитэй нь 447.3 мянга, үүнээс ажиллагсад 426.7 мянга, ажилгүй иргэд 20.6 мянга байна. Харин эдийн засгийн идэвхгүй хүн ам 398.2 мянга, ажиллах хүчний оролцооны түвшин 52.9 хувь болж 2012 оныхоос 0.6 пунктээр буурчээ.

Нийслэлийн Хөдөлмөрийн газраас гэр хорооллын иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бичил бизнес эрхлэх боломж нөхцөл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоор 2013 оны 11 сард 6 дүүргийн гэр хорооллын хүн ам ихтэй 30 хорооны 30 хэсэгт явуулсан судалгаагаар нийт оролцсон өрхийн 87 хувь нь бичил зээлд хамрагдах сонирхолтой байв.

Дээрх судалгаанаас дүгнэхэд эдийн засгийн идэвхигүй хүн амыг идэвхижүүлэх, албан бус салбарт хөдөлмөр эрхлэдэг иргэдийг албан салбарт шилжүүлэх бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажиллах хүчний оролцооны түвшинг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Иргэдийн бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах Нийслэлийн 2014 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ажиллах хүчний оролцооны түвшинг 60 хувьд хүргэх, эдийн засгийн үйл ажиллагааны албан бус салбарт хөдөлмөр эрхлэдэг иргэдийг албан салбарт шилжүүлэх шаардлага нь энэхүү хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх үндэслэл болж байна.

  • Хөтөлбөрийн хамрах хүрээ:

Хөтөлбөрт бичил бизнес эрхлэдэг болон бизнес эрхлэн амьжиргаагаа дээшлүүлэх хүсэл, эрмэлзэлтэй БГД-ийн 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хорооны иргэд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүйг дараах хаягаас аваарай: https://sites.google.com/view/cumongol

Барьцаа хөрөнгийн шаардлага:

  • Орон сууц/ Үйлдвэр/ үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө/ Амины орон сууц—70%
  • Гэр бүлийн хэрэгцээний газар /өмчлөх эрхтэй хашаа байшин/ - 40-50%
  • Эзэмших эрхтэй газар—30%
  • Авто машин—30-40%
  • Тоног төхөөрөмж/ Цахилгаан хэрэгсэл—30-40%
  • Үнэт эдлэл—30%