Skip to main content

2026 ОНЫ II УЛИРЛЫН ТАЙЛАН

Санхүүгийн үзүүлэлт болон үйл ажиллагааны тойм

2026.06.30 байдлаар
2026 оны I улиралд хоршооны санхүүгийн үзүүлэлтүүд тогтвортой өсөлттэй гарч, нийт хөрөнгө, зээлийн багц, хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Энэ нь үйл ажиллагааны үр ашиг болон гишүүдийн итгэлцэл нэмэгдэж байгааг илтгэнэ.

II улирлын гол үзүүлэлт

2026 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар

*2026 оны I улиралтай харьцуулсан өөрчлөлт

8,710

Нийт хөрөнгө (сая ₮)

▲ 2.8%

7,577

Зээлийн багц (сая ₮)

▲ 3.2%

6,690

Хадгаламж (сая ₮)

▲ 3.0%

1,940

Гишүүдийн тоо

▲ 1.6%

Тэргүүлэгчдийн зөвлөлийн үйл ажиллагаа

II улиралд хэлэлцсэн гол асуудлууд

2026 оны II улирал

Санхүү ба төлөвлөлт

  • Хадгаламжийн бүтээгдэхүүний хүүг нэмэгдүүлэх тухай
  • Санхүү болон үйл ажиллагааны хагас жилийн тайлан
  • Бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийн явц

Засаглал ба хамтын ажиллагаа

  • Гүйцэтгэх албаны ажилтнуудын урамшууллын журмыг эцэслэн батлах
  • Ахмадын сан байгуулах журмын хоёр дахь хэлэлцүүлэг
  • Дундын хоршоо байгуулах асуудлыг хэлэлцэх

Гишүүнчлэл ба хэрэгжилт

  • Гишүүнчлэлийн хүсэлтүүдийг шийдвэрлэх
  • Өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцэх

2026 оны II улиралд Тэргүүлэгчдийн зөвлөл хадгаламжийн бүтээгдэхүүний нөхцөл, хагас жилийн санхүү болон үйл ажиллагааны үр дүн, бизнес төлөвлөгөөний хэрэгжилт, дотоод засаглал, хамтын ажиллагаа, гишүүнчлэл болон үүрэг даалгаврын биелэлттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн ажиллалаа.

Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа

Хяналт хэрэгжүүлсэн үндсэн чиглэлүүд

2026 оны II улирал
01

Санхүү болон үйл ажиллагааны тайланд хяналт хийх

02

Хадгаламжийн үйл ажиллагаанд хяналт хийх

03

Зээлийн үйл ажиллагаанд хяналт хийх

04

Мөнгөн хөрөнгийн удирдлагад хяналт хийх

05

Сангуудын үйл ажиллагаанд хяналт хийх

2026 оны II улиралд Хяналтын зөвлөл санхүү болон үйл ажиллагааны тайлагнал, хадгаламж, зээл, мөнгөн хөрөнгийн удирдлага болон сангуудын үйл ажиллагаанд хяналт хэрэгжүүлэн ажиллалаа.

2026 оны II улирлын онцлох ажлууд

Гишүүнчлэл, үйлчилгээ, хуримтлал болон олон нийтийн оролцоо

Гишүүнчлэлийн өсөлт

2026 оны эхний хагас жилийн байдлаар 74 шинэ гишүүн элсэж, нэг гишүүн гарснаар нийт гишүүдийн тоо 1,940 боллоо.

74 шинэ гишүүн Нийт 1,940

Цахим мэдээлэл

Гишүүдэд зориулсан 32 мэдээллийг Facebook группт, байгууллагын үйл ажиллагааны есөн мэдээллийг веб хуудсанд нийтэлж, зээлийн эргэн төлөлтийн 3,112 сануулга мессэж хүргэлээ.

9,368 хандалт 626 reaction 93 сэтгэгдэл 3,112 SMS

Гишүүний бизнесийг дэмжив

“ДЭЭЛ” хуурай хими цэвэрлэгээ болон “MBJ” эрүүл мэнд, энергийн бүтээгдэхүүний дэлгүүрийг сурталчилсан видео контентыг гишүүдэд хүргэлээ.

2 бизнес 540 хандалт 42 reaction 16 сэтгэгдэл

“Өсөх Ирээдүй” хуримтлал

Хүүхдийн хуримтлалыг дэмжих аянд 123 хүүхэд оролцож, нийт 29.2 сая төгрөгийн хуримтлал бүрдүүллээ.

123 хүүхэд 29.2 сая ₮

Гишүүдийн оролцоо

Цус хандивлах аян, мод тарих ажил, Богд уулын явган аялал болон спортын арга хэмжээгээр гишүүдийн нийгмийн оролцоог дэмжлээ.

Цусны аян – 4 60 суулгац Явган аялал – 6 Спорт – 10

Тайлагнал ба хамтын ажиллагаа

СЗХ-нд “Мастер файл”, санхүүгийн болон татварын тайлангуудыг цахимаар хүргүүлэв. Мөн СЗХ болон MOCCU-ийн хурал, спортын арга хэмжээнд ажилтан, сонгуультнууд оролцлоо.

Мастер файл 4 санхүүгийн тайлан 5 татварын тайлан MOCCU, СЗХ