Skip to main content

2026 ОНЫ I УЛИРЛЫН ТАЙЛАН

Санхүүгийн үзүүлэлт болон үйл ажиллагааны тойм

2026.03.31 байдлаар
2026 оны I улиралд хоршооны санхүүгийн үзүүлэлтүүд тогтвортой өсөлттэй гарч, нийт хөрөнгө, зээлийн багц, хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Энэ нь үйл ажиллагааны үр ашиг болон гишүүдийн итгэлцэл нэмэгдэж байгааг илтгэнэ.

I улирлын гол үзүүлэлт

*өмнөх оны мөн үетэй харьцуулав

8,475

Нийт хөрөнгө (САЯ ₮)

▲ +22.9%

7,341

Зээлийн багц (САЯ ₮)

▲ +26%

6,495

Хадгаламж (САЯ ₮)

▲ +21.4%

1,909

Гишүүд

▲ +7.4%

Тэргүүлэгчдийн зөвлөлийн үйл ажиллагаа

I улиралд хэлэлцсэн гол асуудлууд

2026

1-р сар

  • Санхүү болон үйл ажиллагааны тайлан 2025.12 сар
  • Төлөвлөгөө 2026
  • 2025 оны цэвэр орлогын хуваарилалт
  • НХС-ийн зарцуулалт 2025
  • "Ахмадын сан байгуулан ажиллуулах журам"-ын төсөл
  • Гишүүнчлэлийн хүсэлт шийдвэрлэх
2026

2-р сар

  • ТЗ-ийн хурлын хуваарь
  • ТЗ-ийн 2026 оны ажлын төлөвлөгөө
  • Гишүүнчлэлийн хүсэлт шийдвэрлэх
2026

3-р сар

  • Сонгуульт болон ГА-ны ажилтнуудын урамшууллын журмыг шинэчлэх
  • Ахмадын сан байгуулах журмын эхний хэлэлцүүлэг
  • Гишүүд журмын нийцлийн талаарх хийсэн ажлаа танилцуулах
  • Гишүүнчлэлийн хүсэлт шийдвэрлэх

2026 оны эхний улиралд Тэргүүлэгчдийн зөвлөл нь санхүү, төлөвлөлт, засаглалын сайжруулалт, гишүүнчлэл болон дотоод журмын хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг үе шаттайгаар хэлэлцэн ажиллалаа.

Хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа

2026.01

Санхүү болон үйл ажиллагааны тайлан (2025.12 сар)

2026.02

ХЗ-ийн хурлын хуваарь
ХЗ-ийн 2026 оны ажлын төлөвлөгөө

2026.03

Гишүүд журмын нийцэл шалгах
Хадгаламжийн үйл ажиллагааны хяналт хийх

онцлох ажлууд

👥

Гишүүнчлэл

I улиралд 43 шинэ гишүүн элсэж, нийт гишүүдийн тоо 1,909 хүрлээ.

Нийт 1,909 гишүүн
📢

Харилцаа ба мэдээлэл

Facebook группийн мэдээллийн идэвх нэмэгдэж, гишүүдэд хүрэх сувгийн үр нөлөө сайжирсан.

56 пост
15,007 хандалт
🌐

Үйлчилгээ

Веб хуудас шинэчлэгдэж, мэдээлэл болон үйлчилгээг илүү хялбар авах боломж бүрдлээ.

Веб шинэчлэгдсэн
1,257 SMS илгээв
💻

Системийн сайжруулалт

Дотоод системийн шинэчлэлээр үйлчилгээний шуурхай байдал болон баримт бичгийн боловсруулалт сайжрав.

Зээлийн шимтгэл 0% болгов
✉️

Цахим үйлчилгээ

Цахим хүсэлт хүлээн авах болон мэдээлэл түгээх сувгуудыг өргөжүүлэн ашиглаж эхэллээ.

Google маягт
Хоршооны мэдээ хүлээн авагч 368

Үр өгөөжөөс дурьдвал

Манай зээлүүд бодит үр дүнд хэрхэн хүргэв

🚗

3 хүн

шинэ автомашинтай болсон

🏠

3 хүн

орон сууцтай болсон

🏭

3 бизнес

өргөжиж, шинээр эхэлсэн

✈️

30 гишүүн

Турк улсаар аялав

8 гишүүн

шинэ гишүүний зээл авсан

💼

4 гишүүн

бизнесийн санхүүжилт сайжирсан