Skip to main content

🛡️МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ

Кредит Юнион Монгол ХЗХ нь Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, холбогдох журам, олон улсын стандартыг мөрдөн ажилладаг.


Манай байгууллага нь санхүүгийн системийн тогтвортой байдал, ил тод байдлыг хангах зорилгоор мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлдэг.


Мөнгө угаах гэж юу вэ?


Хууль бус аргаар олсон орлогыг хууль ёсны мэт харагдуулах зорилготой үйл ажиллагааг мөнгө угаах гэж үзнэ.



Терроризмыг санхүүжүүлэх гэж юу вэ?


Террорист үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө, мөнгийг шууд болон шууд бусаар ашиглахыг хэлнэ. 


Мөнгө угаах, Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд

Гишүүдийн үүрэг

✔ Үнэн зөв мэдээлэл өгөх

✔ Баримт бичгийг бүрэн бүрдүүлэх

✔ Сэжигтэй үйл ажиллагаанд оролцохгүй байх

✔ Хууль, дүрэм, журмын шаардлагыг мөрдөх


Сэжигтэй үйл ажиллагааг мэдээлэх


Хэрэв та сэжигтэй гүйлгээ, үйл ажиллагаа анзаарсан бол бидэнд мэдээлнэ үү.

  • 📞 Утас: 8610-0887
  • 📧 И-мэйл: cumongolia@outlook.com